Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

АТГ: УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг үргэлжлүүлэн шалгаж байна

АТГ: УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг үргэлжлүүлэн шалгаж байна
Нийтэлсэн 2026 оны 2 сарын 26
АТГ болон прокурорын байгууллага 2022 онд нүүрсний экспорттой холбоотой сэжигтэй гэрээнүүд, хил гаальтай холбоотой далд хэргүүдийг илрүүлэхээр шалгалтын ажил эхлүүлж байсан. 2022–2023 онд ил болсон нүүрсний экспорт, “нүүрсний хулгай”-н гэх хэрэгтэй УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат холбогдож, хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажил явуулж байв.
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улстөрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Шалгалтын явцад тэрбээр гишүүний бүрэн эрхээсээ өөрөө түдгэлзэх хүсэлт гаргаж, чөлөөлөгдсөн юм. Тухайн үедээ БНСУ руу ээжийгээ эмчлүүлэх нэрийдлээр явсан боловч буцаж ирээгүй ба улмаар түүнийг "Гадаад улсад оргон зайлсан" гэх үндэслэлээр эрэн сурвалжилж буй талаар прокурорын байгууллагаас 2025 оны нэгдүгээр сарын 27-нд мэдэгдэж байсан. Үүнээс хойш сураггүй байсан Ж.Мөнхбат эх орондоо ирж, улс төрийн ажилдаа орсон мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа. Үүнтэй зэрэгцэн Ж.Мөнхбатад холбогдох хэрэг хаагдаж, хэрэгсэхгүй болсон уу зэрэг асуулт ч гарч байна. Тиймээс Ж.Мөнхбатад холбогдох хэрэг ямар шатанд явж байгааг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодруулахад "УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбаттай холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явагдаж байгаа ба өөр мэдээлэл өгөх прокурорын зөвшөөрөл гараагүй байгаа учраас одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн