Open iToim app
Засгийн газар | 1 мин уншина

С.Далхаасүрэн: Түгээх сүлжээнд эрчим хүч нийлүүлж байгаа төлбөрийг сар тутам олгоно

С.Далхаасүрэн: Түгээх сүлжээнд эрчим хүч нийлүүлж байгаа төлбөрийг сар тутам олгоно
Нийтэлсэн 1 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөж, хуралдаанаар хэлэлцэн зарим асуудлын талаар холбогдох  сайд нар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Сангийн сайд Б.Жавхлан Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сайд, Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Хууль зүйд дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар оролцлоо.
Нарны эрчим хүчтэй холбоотой журмыг өөрчилсөн талаар мэдээллийг Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн өглөө. Тэрээр “Эрчим хүчний сайдын тушаалаар хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгэврээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг шинэчлэн баталлаа. УИХ-ын дарга Н.Учралын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд энэ журмыг шинэчилж байна. Иргэн, аж ахуйн нэгжүүд журмын өөрчлөлтийн талаар сонирхож байгаа учраас танилцуулж байна.
Өнөөдрийн байдлаар 111 иргэн аж ахуйн нэгж түгээх сүлжээнд эрчим хүч нийлүүлж байна. Үүний 76 нь айл, 35 нь аж ахуйн нэгж байна. Төлбөрийг жилд нэг удаа олгодог байсан бол сар бүхэн олгодог болсон. Хүчдэлийг 0.4 байсныг 10 кВ болгон нэмлээ. Нэг үгээр олон үе шаттай байсныг дөрвөн үе шаттай болгож бууруулсан.
  1. Хүсэлтээ гаргах /түгээх, хангах, тусгай зөвшөөрөл гаргах/ Үүнийг 5 хоногийн дотор судлаад хариу мэдээлнэ.
  2.   Шалгах хуудсыг сүлжээнд холбуулах хүсэлтийн хамт түгээх хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.
  3. Инженер хүсэлтийг хүлээн аваад сүлжээнд холбоно.
  4. Сүлжээнд холбох шаардлага хангасан тохиолдолд ажлын гурав хоногт гэрээнд өөрчлөлт оруулна" гэв.
 
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн