Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Б.Жавхлан: Бондоо зөв цагт арилжаалж, хүүгийн зардлыг бууруулж чадлаа

Б.Жавхлан: Бондоо зөв цагт арилжаалж, хүүгийн зардлыг бууруулж чадлаа
Нийтэлсэн 2 минутын өмнө
Засгийн газраас энэ сарын 2-ны өдөр олон улсын санхүүгийн зах зээл дээр 500.0 сая ам.долларын 5.95 хувийн хүүтэй зургаан жилийн хугацаатай “Сенчири-5” бондыг амжилттай арилжаалсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрээр "Олон улсын зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан. Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад”, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондуудын хүүний зардлыг амжилттай бууруулж чадлаа. Мөн энэ удаагийн бондын эрсдлийн түвшин нь 2.2 буюу хамгийн бага эрсдлийн түвшинтэй тогтоогдсон. Энэ нь Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв, төсөв санхүү, өрийн удирдлагын бодлогод гадаадын хөрөнгө оруулагчид итгэл үзүүлж байгаагийн илрэл юм. Бондыг амжилттай арилжаалснаар  эдийн засагт дараах дөрвөн эерэг үр дагавартай гарсан.
Нэгдүгээрт: Жил бүр олон улсын хөрөнгө оруулагчдад зориулж, бондын шижиг үзүүлэлтийг тогтоодог. Гадаад нөхцөл байдал дайн тулаантай байгаа энэ үед Засгийн газар түүхэндээ хамгийн бага түвшинг тогтоож чадсан нь цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг өргөжүүлсэн үйл явдал. Үүнээс гадна дотоодын аж ахуй нэгжүүдийн олон улсын зах зээлд гарсан корпорейт бондуудын хүүгийн суурь хэмжээг багасгаж чадлаа.
Хоёрдугаарт: 2028 он хүртэл хүү нь төлөгдөх 325 сая ам.долларын 8.65 хүүтэй зардлыг 5.95 болгож нийтдээ 57 тэрбум орчим хүүгийн зардыг бодитойгоор хэмнэх боломж гарлаа.
Гуравдугаарт: Бид валютын нөөцөө тодорхой хэмжээнд хамгаалж чадлаа. Хэрвээ бондоо амжилттай гаргаагүй бол гуравдугаар сард манай улсын валютын нөөцөөс дор хаяж 150 сая ам.доллар, төгрөгийн ханшаар тооцвол 530 тэрбум төгрөг Төрийн сангаас нэг гүйлгээр гарах эрсдэлтэй байсан.
Дөрөвдүгээрт: Цаг хугацааны хувьд оновчтой эгзэгтэй үед бонд гаргалаа. Хэрэв долоо хоногийн хугацаа алдсан бол хүүгийн зардал 5.95 дээр гарч чадахгүй эрсдэл хүлээх байсан юм. Энэ мэтчилэн төлбөрийн тэнцэл дээр гадаад төлбөрийн дарамтыг бууруулснаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдлээ" гэдээ.
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн