Open iToim app
Спорт | 1 мин уншина

Өвлийн паралимпын алдагдсан боломж

Өвлийн паралимпын алдагдсан боломж
Нийтэлсэн 5 минутын өмнө
“Милан–Кортина 2026” өвлийн паралимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох боломжтой байсан анхны эмэгтэй тамирчин А.Сэлэнгээгийн паралимпын эрх санхүүгийн шалтгаанаар хүчингүй болжээ.
14 дэх удаагийн өвлийн паралимпын наадам Итали улсын Милан болон Кортина хотод гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох ба дэлхийн 50 орны 665 тамирчин, спортын зургаан төрлөөр 79 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Манай улсаас пара гүйлтийн цана болон уулын цана, суугаа цанын спринт зай гэсэн гурван спортын төрөлд өрсөлдөхөөр дөрвөн тамирчин бэлтгэлээ хангаж байсан. Харин суугаа цанын спринт зайд өрсөлдөх эрх аваад байсан А.Сэлэнгээ өвлийн паралимпод оролцох боломжгүй болжээ.
А.Сэлэнгээгийн хувьд пара суугаа цанаар хичээллэж эхлээд гурван жил өнгөрчээ. Тэрээр өнгөрсөн онд Япон улсад болсон Азийн цомын наадмаас хүрэл медаль хүртэж, паралимпод оролцох эрхээ авсан юм. Энэ онд олон улсын чанартай нэг л тэмцээнд бэлгэдлийн чанартай оролцох шаардлагатай байв. Гэвч энэ жил тэмцээнд оролцох санхүүгийн боломж бүрдээгүйгээс шалтгаалан олон улсын тэмцээнд оролцоогүй тул түүний паралимпын эрх хүчингүй болжээ. Монголын паралимпын хороо тэмцээнд оролцох зардлыг шийдвэрлүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Биеийн тамир, спортын улсын хороонд хүсэлт гаргасан ч санхүүжилт олгогдоогүй байна. Нэг удаагийн олон улсын тэмцээний зардлыг шийдэж чадаагүйгээс Монгол Улсаас өвлийн паралимпод оролцох гэж байсан анхны эмэгтэй тамирчин ийнхүү тэмцээндээ оролцох боломжгүй болсон байна.
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн