Хүүхдийнхээ ирээдүйд зориулж нээсэн анхны хадгаламж, айдсаа ялан байж зориглон эхлүүлсэн жижиг бизнес, улс орны хөгжилд өнгө нэмсэн асар том бүтээн байгуулалт...
Энэ бүхэн анх санаа төдийгөөс урган цэцэглэсэн юм. Харин тэрхүү санааг нахиалуулж, үр өгөөжөө өгсөн амжилттай бизнес болж өсөн томроход нь ХААН Банк санхүүгийн үл тасрах урсгалаар хангаж, найдвартай түшиг байж ирсэн.
Өнгөрсөн 35 жилийн хугацаанд бид монгол хүн бүрийн зүрхэнд асаж буй тэмүүлэлтэй хамт алхаж, сорилтыг хамтдаа даван туулж, үлгэр жишээ өөрчлөлт бүтээхийг зорьcон билээ.
Хувьсан өөрчлөгдөж буй цахим эрин үетэй хөл нийлүүлэн алхахын тулд бид хэзээ ч нэг байрандаа зогсоогүй. Таны оргил өөд тэмүүлэх оролдлого бүхэнд цаг хугацааг товчилсон технологийн хувьслаар дамжуулан үйлчилгээ, хүртээмжээ тасралтгүй шинэчилж, хамтдаа урагшилсаар ирсэн.
Тиймээс ч ХААН Банкны түүх бол таны, бидний, монголчуудын хамтын өсөлтийн түүх юм.
Өнөөдөр бид салбарынхаа өнгийг тодорхойлоод зогсохгүй улс орны эдийн засагт нөлөө бүхий, санхүүгийн хамгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай, тогтвортой байдлаараа тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.
Өсөлт бүрийн тань гэрч болж, санхүүгийн аяллын тань итгэлт анд байх боломжийг бидэнд олгосон харилцагч танд баярлалаа.
Бид цаашид хиймэл оюун, технологийн дэвшлийн тусламжтай харилцагчийн үйлчилгээгээ улам бүр сайжруулж, иргэдийн амьдралын хэв маяг, хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү ухаалаг, амар хялбар болгохоор зорин ажиллаж байна.
Ирэх он жилүүдэд илүү ногоон, илүү тогтвортой ирээдүйг хамтдаа ургуулцгаая.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк