Жил бүр хэдэн зуун баг, хэдэн мянган тамирчин өрсөлддөг энэ талбайд Ш.Энхийн-Од Америкийн оюутны лигийн сүүлийн улиралдаа мянга дахь гоолоо бүртгүүллээ. Энэ онооны үзүүлэлт нь NBA-ын драфтад нэрээ өгөхөд чухал нөлөө үзүүлнэ.Өчигдөр тэрээр “South Carolina”-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож, “Tennessee Volunteers" багыг талбайдаа хүлээн авсан бөгөөд их сургуулийнхаа талбайд тоглосон сүүлийн тоглолт боллоо. 2 метр 6 см өндөр, талбай харах чадвар, оновчтой дамжуулалтаараа ялгардаг Ш.Энхийн-Од Америкийн оюутны лиг буюу NCAA-д тоглосон анхны монгол тоглогч бөгөөд коллежийн карьертаа 2022-2023 онд Dayton Flyers багт, 2023-2024 онд San Francisco Dons багт, 2024-2025 онд Utah Utes багт, 2025-2026 онуудад South Carolina сургуулийн багт тоглосон билээ. Их, дээд сургуулиа төгсөж байгаа тэрээр NBA-ын драфтад нэрээ өгөх юм.Америкийн оюутны лигт 1100 гаруй их, дээд сургуулийн 500 мянга гаруй тамирчин гишүүнчлэлтэй байдаг ба Ш.Энхийн-Одын өрсөлддөг Division 1-д 300 гаруй их, дээд сургуулийн 4500 гаруй тамирчин жил бүр өрсөлддөг. Тэдгээр тамирчдын арван хувь нь л карьертаа 1000+ оноо авдаг. Харин NBA-д хүрдэг нь ердөө нэг хувь юм.Монгол тамирчин дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй коллежийн лигт ийм амжилт гаргаж байгаа нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд бичигдэх бахархал билээ.