Монголын Сагсан бөмбөгийн Холбооны Үндэсний Дээд лигийн 2025-2026 оны улирлын шилдгүүдийг тодруулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. “Үндэсний Дээд Лиг”-ийн 2025-2026 оны улирлын “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг Монгол улсын шигшээ баг болон “BCH Knights” багийн ахлагч, лигийн 2 удаагийн аварга О.Эрдэнэцогт хүртэж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.
Улирлын 27 тоглолтод оролцохдоо 13,9 оноо, самбараас бөмбөг авалтаар 4,9 оноо, оновчтой дамжуулалтаар 5,9 оноо, чөлөөт шидэлтийг 84 хувиар гүйцэтгэсэн амжилтаараа О.Эрдэнэцогт шилдгийн шилдэг тоглогч боллоо.
О.Эрдэнэцогт “Шилдэг тоглогчын эгнээнд багтсандаа баяртай байна. Шилдэг тоглогчиддоо үргэлж алга ташиж, өөрийнхөө ээлж болтлоо хичээх ёстой гэж боддог байсан. Маш бага амарч, их бэлтгэл хийсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртлээ” хэмээлээ. Түүний хувьд энэ улиралд багаа манлайлж, өөрийгөө ямар түвшний тоглогч вэ гэдгээ дахин нэг удаа батлан харуулсан гайхалтай улирал болж байна.
“BCH Knights” багаас “Шилдэг олон улсын тоглогч”-ийн шагналыг багийн тоглогч Давион Уоррен, “Шилдэг дасгалжуулагч”-ийн шагналыг багийн ахлах дасгалжуулагч Юрис Василевс хүртлээ. “BCH Knights” баг плей-оффын тоглолтод 2:0-ээр цувралыг тэргүүлж байна.